Өдөртөө 200 чингэлэг солилцож байхаар төлөвлөжээ

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгаа билээ. Уг ажлыг эрчимжүүлэхээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллах үеэрээ зарим нэг зохион байгуулалтын асуудлыг УБТЗ-ын төлөөлөлтэй хамтран газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хилийн тэг цэгээс ачсан чингэлгийг автомашинаар гаалийн талбайд хүргэж, бичиг баримт бүрдүүлэлт хийсний дараа УБТЗ-ын Замын-Үүд дэх Бүс нутгийн ложистикийн төв, Шилжүүлэн ачих анги руу тээвэрлэхээр боллоо. Ингэхдээ УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвөөр дамжуулан БНХАУ-ын “Сино транс” компаниас хилээр нэвтрүүлэх ачаа, чингэлгийн мэдээллийг хүлээн авч, гааль, ачаа хүлээн авагч, хариуцсан тээвэр зуучлагчдад мэдэгдэх аж. … Continue reading Өдөртөө 200 чингэлэг солилцож байхаар төлөвлөжээ